Г.Нэргүй: Нийслэлийн гэр хорооллын гудамжаар явган эргүүл гаргаж, хяналт тавьж ажиллана

access_time 2020-02-17
remove_red_eye 249

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой байдлын газраас нийтээр цагаан сар тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор нийслэлийн гэр хорооллын гудамжаар явган эргүүлүүд гаргаж, хяналт тавьж ажиллуулах шийдвэр гаргасан. Өнөөдрөөс эхлэн эргүүлүүд хаана байрлах хуваарийг гаргах ба энэ хүмүүс нь иргэдэд маск зүүх, нус цэрээ хаяж болохгүй эсэх болон татсан тамхиныхаа ишийг хаяхгүй байх зэргээр шаардлага тавьж ажиллана. Цагдаагийн албан хаагчид болон мэргэжлийн хяналтын байцаагч нар гудамжинд нус цэр, тамхины ишээ хаясан иргэдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна” гэлээ.

Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Өдөрт 100-200 тонн барьцалдуулагч бодис БНХАУ-аас импортолж байна. Барьцалдуулагч бодис тасарсан гэсэн ойлголт байхгүй. Мөн хүмүүст зургаан шуудайгаар буюу өгдөг тоогоороо өгч байгаа. Барьцалдуулагч болон шахмал түлшний хомсдол одоогоор үүсээгүй” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549