Сар шинийн баярыг огт ТЭМДЭГЛЭХГҮЙ байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа

access_time 2020-02-12
remove_red_eye 2346

Засгийн газрын ээлжит хуралдаанаар сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжлээ. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга санал авах төслийг Засгийн газарт хүргүүлсэн юм.

Энэхүү шийдвэр гарснаар бүх нийтээрээ сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ үүнтэй холбоотой ямар нэг зар сурталчилгаа, үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг хориглож байгаа юм.

Засгийн газраас үргэлжлүүлэн сар шинийн баярын өдрүүдэд бүх нийтээрээ амрах эсэхийг хэлэлцэж байгаа аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549