Кёкүшюүзан Д.Батбаяр түүний гэргий Т.Баясгалан нарт хилийн хориг тавьжээ

access_time 2020-02-12
remove_red_eye 351

Гавьяат тамирчин Кёкүшюүзан Д.Батбаяр түүний гэргий Гавьяат жүжигчин Т.Баясгалан нарт шүүхээс хилийн хориг тавьжээ.

Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Тэд анх ахмадын сувилал, цогцолборын төсөл танилцуулан их хэмжээний газар авсан байна. Гэвч төслийнхөө дагуу бус орон сууцны хороолол барьжээ. Ингээд зогсохгүй газраа авсныхаа дараа аж ахуйн нэгжүүдээ бусдын нэр дээр шилжүүлсэн байна.

Уг хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд ханджээ. Прокурорын саналыг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ны өдөр хэлэлцэж, хэргийг шалгаж дуустал хилээр гарах эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549