Ч.Уртнасанг суллах эсэхийг шийдэх шүүх хурал болно

access_time 2020-02-11
remove_red_eye 239

Өнгөрөгч долоо хоногт Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан болон тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг цагдан хорих захирамжийг энэ сарын 5-ны өдөр гаргаж 30 хоногийн хугацаагаар саатуулах захирамж гаргасны дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2020.02.11/ анхан шатны шүүхээс гаргасан Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарыг саатуулах захирамжийг хянах шүүх хуралдаан товлогдсон байна. Уг шүүх хуралдаан нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох бөгөөд анхан шатны шүүхийн захирамжийг Ерөнхий шүүгч хүчингүй болговол тэд цагдан хорионоос суллагдах юм.

Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр саатуулаад байгаа юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549