ЭЕШ-ын монгол хэл, бичгийн шалгалт гуравдугаар сарын 28-нд болно

access_time 2020-02-11
remove_red_eye 72

Их, дээд сургуульд элсэн орогчдын дунд зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өчигдөр эхэлсэн. Бүртгэл 2020 оны хоёрдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл онлайнаар явагдана. Харин ЭЕШ зургаадугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

ЭЕШ-аас өмнө буюу 2020 оны гуравдугаар сарын 28-нд монгол хэл болон монгол бичгийн шалгалт болно. Монгол хэл, монгол бичгийн хичээлийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл явах аж.

Сануулахад, сурагчид монгол хэл, монгол бичгийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас монгол хэл, монгол бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоожээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549