“Оргио” ХХК-ийн тахианы байранд гал гарч 12 мянган дэгдээхэй шатжээ

access_time 2020-02-10
remove_red_eye 135

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо “Оргио” ХХК-ийн 4х12 метрийн хэмжээтэй тахианы байр шатжээ.

Дуудлага мэдээлэл 2020.02.07-ны өдрийн 09:08 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 09:16 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. байна.

Уг гал түймэрт 12725 дэгдээхэй шатжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549