Жеки Чан Коронавирусийн эсрэг эм гаргаж авсан хүнд 1 сая юань амлав

access_time 2020-02-10
remove_red_eye 295

БНХАУ-ын жүжигчин Жеки Чан шинэ төрлийн коронавирусийн эсрэг эм гаргаж авсан хүнд 1 сая юань өгөхөө амласан тухай Strait Times мэдээлж байна. Тэрбээр “Шинжлэх ухаан болон технологи нь вирустэй тэмцэх гол түлхүүр. Иймээс эрдэмтэд аль болох хурдан эмийг гаргаж авна гэдэгт найдаж байна” гэжээ.

Мөн тэрбээр “Асуудал мөнгөнд байгаа юм биш. Гудамж хоосон байхыг харахыг хүсэхгүй байна. Миний нутагт нэгтнүүд амьдралаас баяр баясгаланг авахын оронд үхэн үхтлээ вирустэй тэмцэхийг харахыг хүсэхгүй байна” гэжээ.

2020 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37 мянга 251-т хүрч биеийн байдал хүнд 6188, бүрэн эдгэрсэн 2651 байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549