АПУ компани Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэх нь хэрээс хэтэрлээ

access_time 2020-02-10
remove_red_eye 2707

Шингэн хүнсний салбарт тэргүүлэгч гэгдэг АПУ компани өөрсдийн бүтээгдэхүүн болох архи согтууруулах ундааны сурталчилгаа хийхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль журмыг дагаж мөрдсөнгүй.

Ингэж хэлэхийн учир нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т бичигдсэн “Согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернет, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах, сурталчлахыг хориглоно” гэх заалтыг АПУ компани сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд ноцтойгоор зөрчиж байгаа талаарх гомдлыг иргэд ШӨХТГ-т хүргүүлжээ.

Ер нь энэ удаад ч гэлтгүй ШӨХТГ-т АПУ ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой  энэ мэт гомдол удаа дараа ирж байсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

Тухайлбал, “Мөрөөдлийн театр”-ын “Амьдрал өөрөө бэлэг” шоу тоглолтод “АПУ” компанид үйлдвэрлэсэн архи гарч байгаа нь тус компанийн явуулж буй далд хэлбэрийн сурталчилгаа гэх гомдол 2012 онд тус газарт очиж, иргэний гомдлын мөрөөр холбогдох шалгалтыг явуулж байсан тухай хэвлэлд мэдээлж байжээ.

Хэрэв АПУ ХК энэ удаад дахин далд хэлбэрийн сурталчилгаа явуулсан нь тогтоогдвол архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түр буюу нэг сарын хугацаанд түдгэлзүүлэх шийдвэрийг холбогдох газраас гаргуулах хүртэл арга хэмжээ авч ажиллах хуулийн зохицуулалттай юм байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549