Э.Сэлэнгэ загварлаг нөхрийн хамт

2018-10-16 1065 0

 

Цагтаа “Монголын дизайнеруудын холбоо”-ны нэгдүгээр зэрэглэлд багтаж, Монголын загварын ертөнцөд богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн бүсгүй бол топ модель Э.Сэлэнгэ. Гурван жилийн өмнө тэрбээр Францын Эйфелийн цамхагийн өмнө нөхөр болох Б.Одбаяраас сүйн бөгж аван, үрийн зулай үнэрлэн ээж болсноосоо хойш амьдралын аз жаргалыг мэдэрч гэр бүлийн жаргалыг илүү үзэх болсон гэдэг.

Түүний нөхөр хувийн компаниа удирдан авч яваа залуу. Загварын тал дээр тун ч мэдрэмжтэй нэгэн бөгөөд өдгөө ч тэрхүү стил, имиджээ алдаагүй явна. Сонирхуулахад, тэд тун удахгүй залууст зориулсан загварын блог хөтлөж эхлэх гэж буй бөгөөд хосуудыг хамтдаа хийх хоббитой байхыг зөвлөн өөрсдөө ийн хэрэгжүүлж эхэлжээ.

Холбоотой мэдээ