Нас барсан 14 настай охиноос сорьц авч ХӨСҮТ-д илгээжээ

access_time 2020-01-27
remove_red_eye 226

Хэнтий аймгийн Хэрлэн сум буюу аймгийн төвд нь 14 настай охин нас барсан байна. Тэрбээр өндөр халуурч байгаад аймгийн эмнэлэгт нас барсан тул коронавирусын халдвар авсан байж болзошгүй хэмээн охины амьдарч байсан 51-р орон сууц болон аймгийн эмнэлэгт хөл хорио тогтоогоод байгаа аж.

Эх сурвалжийн мэдээллээр талийгаач охины найз Өвөрмонголоос энэ сарын 12-ны өдөр ирэхдээ жимс авчирсан бөгөөд уг жимснээс 7-8 найз охин идсэн байна. Охидууд халуурах шинж тэмдэгтэй аймгийн эмнэлэгт байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээ хүргэх болно.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549