Коронавирусийн тархалттай холбогдуулж Умард Солонгос гадаадаас жуулчид хүлээж авахаа түр зогсоолоо

access_time 2020-01-22
remove_red_eye 275

 

Умард Солонгос улс Хятадын Ухань хотоос гаралтай шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан гадаадын жуулчдыг хүлээж авахаа түр зогсоосон байна.

Тус улсад жуулчин илгээдэг Хятадын аялал жуулчлалын компаниудын мэдээлснээр өнөөдрөөс эхлэн вирусийн тархалтыг зогсоох хүртэл түр хориг хэрэгжиж байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвартай хүний тоо Хятадад 440 болж, амиа алдсан хүний тоо 9 болсон байна.

Олон улсын хэд хэдэн хоригт ороод байгаа Умард Солонгосын дэглэмийн валютын нэг гол эх үүсвэр нь аялал жуулчлалын салбар бөгөөд гадаад жуулчдын ихэнх хэсгийг Хятадын иргэд бүрдүүлдэг. Өмнөд Солонгосын T’way Air компани Хятадын Ухань хот руу шинэ нислэгийн чиглэл нээхээр төлөвлөж байснаа коронавирусийн тархалттай холбогдуулан хойшлуулснаа өчигдөр мэдэгджээ.

Одоогоор Өмнөд Солонгосын авиа компаниудаас ганцхан Korean Air энэ хот руу долоо хоногт дөрвөн удаа шууд нислэг үйлддэг бөгөөд үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна. Харин шинэ вирусийн халдвараас болгоомжилж нислэгээ цуцлах болсон үйлчлүүлэгчдээс тийз цуцалсны төлбөр авахгүй байхаар шийджээ.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549