Ч.Чамин-Эрдэнийн хэргийг сэргээн, дахин шалгаж байна

access_time 2020-01-20
remove_red_eye 16

Mongolia’s Next Top Model /MNTM/ нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг байсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газраас сэргээн, дахин шалгахаар болсон байна. Энэ дагуу мөрдөн байцаах ажиллагаа 2019 оны арваннэгдүгээр сараас эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна.

Хэргийг сануулахад, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-нд 17.25 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших KH apartment хотхоноос унаж нас барсан байдалтай олдсон юм. Энэхүү хэргийг дүүргийн прокурорын газраас гаднын нөлөөгүй, амиа хорлосон хэмээн үзэж, хэргийг хаах шийдвэр гаргаж байсан юм. Харин ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэж хардаж байгаа юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549