Багш эмэгтэй Солонгос улсад 3 сарын гэрээгээр ажил хийж яваад амиа алджээ

2018-10-15 2513 0

 

Сайн байцгаана уу? Мэргэжил нэгт багш нар минь!

Дэндүү харамсалтай явдал тохиолдлоо. Монголын нэгэн сайхан залуу багш эмэгтэй Эрдэнэсүрэнгийн Хишигбаяр нь Солонгос улсад 3 сарын гэрээгээр ажил хийж амьдрал ахуйгаа сайжруулах гэж яваад 2018 оны 10 сарын 10-ны өдөр хүний нутагт алтан амиа зуурдаар алдлаа. МОНГОЛД БАГШИЙН ЦАЛИН ХАНГАЛТТАЙ БАЙСАН БОЛ БАГШ БИД ХҮНИЙ НУТАГТ ОЧИЖ, БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ, АЛТАН АМИА АЛДАЖ, АЛАГ ҮРЭЭ ӨНЧРҮҮЛЭХГҮЙ БАЙСАН БИЗ… Ах эгч хоёр нь талийгаачийн шарилыг нь авчрах гээд Солонгос улсруу явсан. Моорогны төлбөр, чандарлах, орчуулагч,хуульч, өмгөөөлөгч гээд ер нь маш их тусламж хэрэгтэй байгаа тул та бүхэн минь өнчирч үлдсэн 5хан настай хүүгийнх нь ирээдүйг бодон энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж тус болно уу.

БГД-ийн 51 дүгээр сургуулийн бага ангийн багш нарын зүгээс энэхүү хандивын аяныг зохион байгуулж байгаа тул та бүхэн дэмжиж, идэвхтэй оролцоно уу.


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!!! Баярлалаа!
ХААН банкны данс 5147003429 Энхтөрийн Должинсүрэн
Утас: 88646616, 98665468

https://www.facebook.com/groups/1108400499260280/permalink/1532281083538884/ 

Холбоотой мэдээ