Нүдгүй төрсөн хүүг өргөн авчээ

access_time 2020-01-06
remove_red_eye 182

 

Зул сарын баярын өдрөөр нэгэн гайхалтай зүйл тохиосон бөгөөд нүдгүй төрсөн хүүг Оросын нэгэн гэр бүл өргөн авчээ. Александр буюу Саша хүү одоо 8 сартай ба ховор тохиолддог өвчин болох төрөлхийн нүдгүй төрсөн гэх оноштойгоор өөрийн ээждээ хаягдан асрамжийн газар бойжиж байсан юм.

Түүний талаарх мэдээ 2 сарын өмнөөс тархаж эхэлсэн ба дэлхийн өнцөг булан бүрээс өргөж авах хүсэлт ирж байсан ажээ. Харин өргүүлэх төвийн ажилчид тус гэр бүлийг сонгосон ба хүүд маш сайн байдаг гэнэ. Ямар гэр бүл түүний эцэг эх болсон талаарх тодорхой мэдээллийг өгөх боломжгүй ба ямартай ч Саша маш аз жаргалтай байгаа гэжээ.

Сашагийн өвчин нь маш ховор бөгөөд Орост ийм тохиолдол 3 л байдаг байна. Түүний төрсөн ээж 31 долоо хоногтой жирэмсэн байхдаа энэ талаар мэдсэн ба арчилгаа их шаардлагатай мөн өөрөө санхүүгийн чадамж муу залуухан эмэгтэй тул өсгөж чадахгүй гэдгээ хэлж байсан гэнэ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549