Нацист Германы алдартай шонхоруудын нэг Ханс Ульрих Рудель

access_time 2020-01-06
remove_red_eye 192

 

Энэ өрөөсөн хөлгүй эр бол дэлхийн бүх цаг үеийн,Германы бүх ард түмний нисэхийн түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн нисгэгчдийн нэг нь юм. Мөн улс орныхоо хамгийн эрхэм дээд шагналыг бүгдийг хүртсэн хүн .

Түүний нэрийг Ханс Ульрих Рудель гэдэг бөгөөд цагтаа Герман үндэстэн , Германы агаарын цэргийн хүчин люфтваффегын бахархал билэг тэмдэг , германы хөвгүүдийн шүтэн биширдэг баатар нь байсан юмаа.

Энэ нисэгч 2530 удаа шумбан бөмбөгдөж, 430 удаа газарт байгаа бай дайрах зориулалттай сөнөөгч онгоцны нисэгчийн хувиар байлдааны даалгавар биелүүлж ЗХУ-ын 519 танк, Оросын Балтийн тэнгисийн манлай линкор онгоц Маратыг мөн өөр хэдэн хэдэн тэнгисийн байлдааны хөлөг онгоц, тэнгисээс цэрэг буулгах зориулалттай 70 хөлөг онгоц, 800 хуягт болон ачааны машин, 150 их буу болон бэхлэгдсэн галын цэг, 4 хуягт галт тэрэг, өчнөөн гүүр далан болон хангалтын шугамыг таслаж, эсрэг талын 9 байлдааны нисэх онгоц сөнөөжээ.

Түүний байгуулсан гавьяаг энгийн хүнд ойлгогдохоор тайлбарлахад ганцаараа буу бариад бүрэн зэвсэглэсэн 1000 дайсны цэрэгтэй байлдаж ялсантай адилтгаж болох бөгөөд 1945-1-1-нд зөвхөн түүнд зориулж Царсын алтан навчит, доржпалам шигтгээт сэлэмт рыцарийн төмөр загалмайт одонг бий болгож А.Гитлер өөрийн биеээр шагналыг нь гардуулжээ.

Байлдааны явцад түүний нисэж байсан удаан хурд муутай Ю-87 онгоц оросуудын галд өртөж 30 удаа сөнөж байжээ. Үүний 6 удаа нь Улаан цэргийн байрлалд буюу дайсны ард аргагүйн эрхэнд буусан боловч тэр тухай бүр фронтын шугам даван өөрсдийнхөн дээрээ очиж чаджээ. Нэг удаагийн тулаанд хөлөө тас буудуулсан боловч ердөө 42 хоногийн дараа өөрийн хүсэлтээр ахин тулаанд орж дайн дуустал нэмж зөвлөлтийн 26 танкийг сөнөөж амжсан юм.

Эх сурвалж:Жагаа Алтайн Ховд

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549