ѲНѲѲДѲРИЙН МИНИЙ ХАРСАН ХАМГИЙН ГОЁ ДҮР ЗУРАГ

access_time 2020-01-06
remove_red_eye 190

 

Филиппин улсын үл хѳдлѳхѳд ажилдаг Жанель гэх залуу үдийн цайндаа орж байхдаа эсрэг талийн ширээнд сууж байсан эрийг анзааран харжээ
Тарчихан хувцасласан тэрээр 2 охиндоо цуглуулсан хэдхэн зоосоороо хоол авч ѳгч баярлуулж байгаа дүр зураг харагдажээ

Хэдий ѳѳрѳѳ хоол идмээр байвч цадсан дүр исгэн шүлсээ залиган суух тэр аав дахин охид нь дуртай юмаа захихад нь авч ѳгхѳд бэлэн зэхээд сууж байгаа нь илт
Охид нь шарсан тѳмс мэтхэнийг аавдаа амсуулах гэхэд нь тэр эелдэгээр татгалзаад байлаа
Жанель тэдний энэхүү дүр зурагыг утсан дээрээ нууцаар буулган авч очиж уулзхаар шийджээ

 

Тэр Аавийг Райн гэдэг аж харин түүний охидийг Мэй . Йэн гэдэг юм байна тэрээр жил орчимийн ѳмнѳ хѳл нь мэдээ алдаж суугаа болсон аж .
Эхнэр нь ч суугаа болсон нѳхѳрѳѳ 2 охидынхоо хамт хаяаад ѳѳр эр дагаад явжээ . Тэрээр гадуураа тѳмѳр сараалжаар хучиж бэхэлсэн картон цаасан доторлоогтой давчуухан байшиндаа 2 охиноо авч хүн болгон ѳсгѳхын тулж зарж болох юухан хээхэн зардаг мухлагтай болжээ

 

Том охин Мэй 2-р ангид сурдаг харин бага охин Иэн нь цэцэрлэгт явдаг бѳгѳѳд аав нь тэр хоёрийгоо баярлуулахыг эртнээс тѳлѳвлѳсѳн байсан тул задгай мѳнгѳ бүрийг цуглуулж 2 сар болсон ба тэр мѳнгѳѳрѳѳ түргэн хоолний газарт ирж “тансаглуулж” байсан нь тэр аж ингэхдээ гэр бүлээрээ явна гэж хаяад явсан эхнэрийнхээ зурагтай подволкийг ѳмсѳн түргэн хоолны газар гэр бүлээрээ яваа нь энэ аж

 

Жанейль гэртээ очсон ч ѳдѳр уулзалдсан тэр ѳрх айлын дүр зураг нь толгойноос нь ерѳѳсѳѳ гарч ѳгѳхгүй дахин дахин бодогдоод байсан тул тэрээр цахим сүлжээгээр тэдний зурагыг тавин
ѲНѲѲДѲРИЙН МИНИЙ ХАРСАН ХАМГИЙН ГОЁ ДҮР ЗУРАГ гэсэн гарчигтайгаар нийтлэл бичсэн байна
Филиппин улс нь ѳѳрѳѳ ядуу буурай орон ч гэлээ түүнд туслах хүмүүс хоорондоо чадах ядахаараа нэгдэн түүний гэр бүлд тусламж цуглуулж эхэлжээ

Харин нэгэн хүмүүллэгийн байгууллага охидыг нь байнгийн тэтгэлэг олгодог чанартай сургуульд оруулжээ Жанейл ѳѳрѳѳ Райнд шинэ гар утас худалдан авч ѳгсѳн бѳгѳѳд яаж хэргэлэхийг нь ч зааж ѳгчээ . Тус дүүргэд нь байх хүүхэдийн хувцасны дэлгүүр түүний охидын хувцасийг шинэчилхэд туслахаа амалсан бѳгѳѳд бага охинийх нь цэцэрлэгын тѳлбѳрыг тѳлж барагдуулжээ
Харин Райн иргэдээс тусламж болгон илгээсэн мѳнгийг үрж дутаагаагүйгээр барах уу 3 дугуйтай моторт тэрэг худалдан авч түүнийгээ хүйтэн ус ундаанаас эхлэн ойр зуурын бараа зардаг явуулын түцтэй болж авчээ

 

Энэ нийтлэлийг анх оруулж Райны аж амьдралыг ѳѳд нь татахад нь тусалсан Жанейль ч бас чамгүй нэр хүндтэй болж түүний ажил амьдрал нь ч бас дээшилжээ

Энэ явдлаас хойш Жанейль Райн 2 гэр бүлийн найзууд болсон бѳгѳѳд, тэрээр найздаа хотийн тѳвѳѳс холгүйхэн байшин олж оруулж ѳгч тусалжээ

 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549