“KING TUG” Н.ТӨГСЦОГТ, “Mr.” ГЭРИ РАССЕЛЬ нарын тулааны тасалбарыг худалдаалж эхэллээ

access_time 2019-12-23
remove_red_eye 184

2020 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ын дэлхийн аварга, АНУ-ын боксчин, “Мister ” хочит “Бага” Гэри Рассель болон IBO холбооны дэлхийн аварга манай “King Tug” Төгсцогт нарын тулаан болохыг бид өмнө нь мэдээлсэн билээ. Premier Boxing Championship продакшний зохион байгуулах, Америкийн үндэсний SHOWTIME телевизээр шууд дамжуулах уг тулааны тасалбар өнөөдрөөс эхлэн тулаан болох PPL Center ордны вэб сайтаар худалдаалагдаж эхэллээ.

Хэн ялсан нь WBC болон IBO холбооны аваргын бүсийг эзэмших уг тулаан тухайн өдрийн гол тулаан бөгөөд тасалбарын үнэ нь 30-200 ам.долларын хооронд зургаан янзын үнэтэй байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549