Хятад улс 850 гаруй төрлийн импортын барааныхаа татварыг бууруулна

access_time 2019-12-23
remove_red_eye 130

БНХАУ-ын эрх баригчид 850 гаруй нэр төрлийн импортын бүтээгдэхүүний татварыг бууруулахаар болсон тухай тус улсын Төрийн зөвлөлийн Тариф, татварын бодлогын хорооноос мэдэгдсэн байна.

Уг шийдвэр ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд зорилго нь импортыг өргөжүүлж, гадаадаас импортлох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, хятадын хэрэглэгчдийн дунд өсөн нэмэгдэж буй гадаадын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангах гэж албаны мэдэгдэлд дурджээ.

Тус улсын Сангийн яамны мэдэгдэж буйгаар хүнсний гол бүтээгдэхүүний нэг болох гахайн мах, махан бүтээгдэхүүний импортын татварыг гэхэд л 12 хувиас найман хувь болгон бууруулах аж.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549