Ж.Сүхбаатар: Гэр хороололд эмийн сан маш бага байгаа учраас иргэд хайж ийш тийшээ явдаг нь түгжрэлд нөлөөлж байна

2022-11-23 31 0

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Түгжрэлтэй бүх л юм уялдах юм. Түгжрэл гээд байгаа болохоос биш яг тусдаа салбар байхгүй. Жишээлбэл, гэр хороололд эмийн сан маш бага байгаа нь эмийн сангийн дата дээр харагдаж байна. Орон сууцны хорооллуудад нэг булан эргээд л эмийн сан байдаг.

Хүмүүс эмийн сан хайж ийш тийшээ явдаг” гэв.

Түүнчлэн тэрбээр өчигдөр мэдээлэл хийх үеэрээ түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлүүдийн талаар “Өнөөдөр зам тээврийн хөдөлгөөнд танхайрал ноёрхож байна. Даатгал, торгуулиа төлдөггүй, оношилгоонд ордоггүй байдал хэт хавтгайрсан нь түгжрэлд нөлөөлж байна.

Саяхан бараг 0 зогссон нөхцөл үүсэхэд зарим нь 5-6 цаг түгжирсэн гэж байна. Миний хувьд ямартай ч гурван цаг түгжирч мэдэрсэн.

Холбоотой мэдээ