Саятан эрийн 9 секс боолын нэг нь Монголын загвар өмсөгч байжээ

2018-10-15 2201 0

 

Испаний цагдаа нар Их Британий саятан Шожа Шожаи гэгчийг баривчилжээ. Тэр өөрийн орд харшид 9 загвар өмсөгч бүсгүйг удаан хугацааны турш хүчээр хорьж дарамтлан, бэлгийн харьцаанд ордог байжээ. Ямар ч гэсэн тэдгээр эмэгтэй ингэж цагдаад мэдэгдсэн байна.

Монгол, Казахстан, Орос гээд Европ, Азийн загвар өмсөгч бүсгүйчүүд энэ саятны секс боол байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэд эзнээ Саша гэж дууддаг юм байна.

Энэ хугацаанд боол бүсгүйчүүд түүнд 7 хүүхэд төрүүлж өгчээ. Хүүхдүүдийн хамгийн бага нь 9 сартай, том нь 7 настай.

56 настай Шожа Шожаи иран гаралтай бөгөөд тэдгээр загвар өмсөгчтэй Лондонд танилцжээ. Тэр өөрийгөө нефтийн компаний эзэн, бас Владимир Путин болон Барак Обамагийн найз гэж танилцуулдаг юм байна.

Сонирхолтой нь, бүсгүйчүүд бүгд Лондоны загварын нэгэн сургуульд сурч байжээ. Одоогоор энэ сургуулийн нэрийг нууцалж байна. Мань саятан загварын ертөнцийн хаалгыг нээж өгнө гэж тэдгээр гэнэн бүсгүйд амласан гэнэ. Дараа нь Шожа тэдгээр бүсгүйг Испаний Марбель хотын амралтын газар Коста-дель-Сольд оршдог харшиндаа лекц сонсохыг урьжээ.

Ингээд саятны гэрийн хаалгаар орсон бүсгүйчүүд эргэж гараагүй гэнэ. Тэднийг зөвхөн жолоочийн хамт гадагшаа гарахыг зөвшөөрдөг бөгөөд бэлгийн харьцаанд хүчээр оруулдаг байжээ. Хэрэв хүүхнүүдийг оргож зугтаавал энд хоригдох хугацаанд төрүүлсэн 7 хүүхдийг нь харгис шийтгэнэ гэж Шожа сүрдүүлдэг байв.

Харин Шожа Шожаи мэдүүлэхдээ “Тэдгээр эмэгтэй бол манай компаний ажилтнууд. Тэд зөвхөн сайн дурын үндсэн дээр надтай сексийн харьцаанд орж, хүссэн үедээ хүүхдээ төрүүлсэн. Би тэднийг тансаг амьдралд умбуулж, хүссэн бүхнийг нь авч өгдөг” гэж мэдэгджээ. Түүнийг 2 хоног цагдаагийн хэсэгт хоригдож байхад гэрээс нь алт мөнгөн гоёл чимэглэл, перс хивс, урлагийн бүтээл гээд хэдэн сая долларын хөрөнгө алга болсон юм байх. Үүнийг мөрдөж, олж өгнө үү гэж Шожа цагдаад хүсэлт гаргажээ.

Хачирхалтай нь, Шожагийн хөршүүд “Дизайнерийн хувцастай гоё хүүхнүүд үнэхээр харшид амьдарч байсан. Гэхдээ тэд дарамтад байгаа, зовж шаналсан мэт харагдаагүй” гэж цагдаагийнханд ярьжээ.

Мөрдөх ажиллагаа үргэлжилж байна.

Холбоотой мэдээ