Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ

2018-10-15 890 0

 

Монголын говьд судалгаа хийсэн Монгол-Японы эрдэмтдийн баг шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдэж байгаагүй аварга том үлэг гүрвэлийн яс, чулуужсан мөр олж илрүүлжээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, эрдэмтдийн олсон ясан дунд одоогоос 70 сая жилийн өмнө амьдарч байсан зауропод маягийн өвсөн тэжээлтэн үлэг гүрвэлийн яс байгаа бөгөөд хэмжээг нь 20 метр, жин нь 15-30 тонн хүрнэ хэмээн тооцоолсон байна. Энэ төрлийн үлэг гүрвэл нь Юрийн галавын үед бүх тивд тархан амьдарч байсан гэж үздэг юм.

Үүнээс гадна, олдсон ясан дунд 155 см урт дунд чөмгөний яс байгаа нь эрдэмтдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Мөн орнитоподын 86-115 см хэмжээтэй яс олсон нь түүхэнд олдсон хамгийн том хэмжээтэй дүйж очсон байна. Эдгээр ясан дээр тулгуурлаад бодож үзэхэд үлэг гүрвэлийн хэмжээ 17 метр хүрч байгаа бөгөөд энэ нь Тираннозавраас таван метрээр урт юм байна.

Холбоотой мэдээ