Хаднаас унаж, осголтын байдалтай байсан хүүг аварчээ

2018-10-15 684 0

 

Баянзүрх ууланд хүүхэд төөрсөн байна гэх дуудлага өчигдөр /2018.10.14/ өглөө Баянзүрх дүүргийн цагдаагийн албанд иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн 65, Онцгой байдлын хэлтсийн 87 алба хаагч ажиллаж, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нар Батсүхийн Тамирыг /5 настай/ хаднаас унаж, хөлөө хугалсан, модноос дүүжлэгдсэн осголтын байдалтай байхад буюу тухайн өдрийн оройн олж амь насыг нь аварсан байна.

Холбоотой мэдээ