Ахмад тамирчин Ц.Раднаа Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

access_time 2019-12-04
remove_red_eye 209

Малайз Улсын Саравак мужийн Кучин хотод болж буй 21 дахь удаагийн Ази тивийн ахмад мастеруудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-6-ны хооронд үргэлжилж буй.

Тус тэмцээнд 29 орны 3000 орчим тамирчид оролцож буйгаас манай улсын тамирчин 85 настай Ц.Раднаа гуай 400м-ийн М85-89 төрөлд 1.21.82 минут гүйсэн амжилтаар Ази тивийн аварга болж, дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Өмнө нь энэ рекордыг Япон Улсын тамирчин Hiroo Tanaka 2017 онд БНХАУ-ын Rugao хотод болсон ААШТ-д 1.31.94 минут гүйснээр эзэмшиж байжээ.

Ахмад тамирчин Ц.Раднаа гуай маргааш 200 метрт гүйх аж.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549