МОНГОЛ ОХИН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ 6000 АМ.ДОЛЛАРААР ШАГНУУЛЖЭЭ

access_time 2019-11-22
remove_red_eye 207

Бангладеш улсын Кхулна хотод Шех Рассэлийн нэрэмжит олон улсын клубын аварга шалгаруулах теннисийн тэмцээн 11-сарын 11-18 ны хооронд зохион байгуулагджээ .

Тус тэмцээнд 17 орны тамирчид өрсөлдөж Монгол улсын баг амжилттай сайн оролцсон байна. Тодруулбал манай улсаас Б.Идэр ахлагчтай /МТХ менежер/ гурван тамирчин оролцсоноос эрэгтэй тамирчид шагналт байранд шалгарсан бол эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргалжээ.

Хавай клубын тамирчин Ч.Маралгоо тэргүүн байранд орж аваргын цом, 6000 ам долларын шагнал хүртсэн байна. Ийнхүү Ч.Маралгоо теннисний төрлөөр өндөр шагналтай тэмцээнд түрүүлсэн анхны Монгол тамирчин болж байна.

Тэрбээр Азийн теннисний холбооны 14 хүртэлх насны чансаанд хоёрдугаарт бичигддэг тамирчин юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549