Х, М үсгээр эхэлсэн нэртэй УИХ-ын гишүүд казино тоглосон гэдэг худал гэв

access_time 2019-11-04
remove_red_eye 166

Хан-Уул дүүргийн “Моннис”-ийн байранд УИХ-ын нэр бүхий гишүүд, тэр дундаа Х, М үсгээр эхэлсэн нэртэй гишүүд казино тоглосон тухай яригдаж эхэлсэн. Эл мэдээлэд гишүүд их л эмзэглэж буй бололтой. Казино тоглодог гэдгээрээ алдаршсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэхэд цахим хуудастаа “Би Хан-Уулд Моннисийн байранд амьдралдаа орж үзээгүй бөгөөд энэ мэдээлэлд дурдагдаж буй М биш болохыг мэдэгдэж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа мөн “Тоглосон тэгээд АТГ-т баригдсан бол юугаа нуухав дээ. Тэртэй тэргүй зарлана шүү дээ” гэж өгүүлбэрийн найруулгаас харахад тоглосон ч юм шг, тоглоод баригдсан ч юм шиг, тэртэй тэргүй гэм буруутайгаа мэдээд байгаа ч юм шиг ацан агуулгатай сэтгэгдэл үлдээсэн байх юм.

image

Хаянхирваа шиг бичгийн ийм боловсрол муутай “амьтдаар” удирдуулж байна гэхээр өрөвдмөөр ч юм шиг. УИХ-д М-ээр эхэлсэн таван гишүүн, Х үсгээр эхэлсэн нэртэй хоёр л гишүүн байдаг аж. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Хаянхирваа нар казино тоглоогүйгээ мэдэгдлээ. Тэгэхээр одоо Сангийн сайд Хүрэлбаатар, Мурат, Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг, Мөнхбаатар нар үлдэж байна гэсэн мэдээллийг нягталж АТГ-аас албаны эх сурвалжаас тодруулахад “УИХ-ын гишүүд Хан-Уул дүүрэгт казино тоглосон тухай гомдол, санал одоогоор ирээгүй. Тиймээс Х, М үсгээр эхэлсэн нэртэй гишүүдийг шалгаж байгаа гэдэг цуурхал” гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549