“CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй энэ сарын 27-28-нд “Big bowling” төвд болох гэж байна.

2018-10-14 683 0

Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой, Биг Боулинг төв байгуулагдсаны 10 жилийн ой, “City Cup” тэмцээний 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах “CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй энэ сарын 27-28-нд “Big bowling” төвд болох гэж байна.


10 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээний аварга баг 5 сая, мөнгөн медальт баг 2,5 сая төгрөг, хүрэл медальт баг 1,5 сая төгрөг хүртэх ажээ. Мөн шилдэг тоглогч буюу өндөр онооны эздийг тус бүр 500 мянган төгрөг хүлээж байна.
Урьд өмнө байгаагүй хамгийн өндөр шагналын сантай тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр нийгмийн хариуцлагаа дээдлэгч уул уурхайн “STEPPE GOLD” компани (“Cтепп Гоулд” ХХК) ажиллаж байна.

Тэмцээнд хамт олон, байгууллага, найз нөхдөөрөө 5 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж орох боломж боулинг сонирхогчдод нээлттэй бөгөөд багийн гишүүдийн 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй тамирчин байх ажээ.

Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг “CITY CUP” тэмцээн нь хамгийн олон баг оролцдог, өрсөлдөөн ихтэй, онц сонирхолтой гэдгээрээ алдартай бөгөөд хоёр өдөр дамнан болдог билээ. Мөн тус тэмцээнийг уламжлал ёсоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулдаг юм.

Холбоотой мэдээ