Өмнөговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 30 хувь нь гантай байна

access_time 2018-08-02
remove_red_eye 624

Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 58 багт 5819 малчин өрхөд 2,9 сая толгой мал сүрэг зусаж байна. Хур тунадас зургадугаар сард хоёр удаа, долдугаар сард нутгийн ихэнх хэсгийг хамарч гурван удаа 0,3-80,0 мм хүртэл орж, зарим сумдын нутгаар бэлчээрийн ургамлын гарц сэргэжээ.

Мөн нийт нутгийн 45 хувь нь ногоотой, 25 хувь нь дунд зэрэг, 30 хувь нь гантай байна гэх мэдээллийг албаныхан гаргаад байна. Цаашид зуншлагын байдал, ургамлын гарц сайжрах төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 15 сумын 29 газарт инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 21 худгийг сэргээн засварлах ажлууд хийгдэж, 43,5 мянган га бэлчээрийг шинээр усжуулж, 144 өрхийн 113,2 мянган толгой мал усаар ойрхон усаар хангагдах юм байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549