Монгол эгч дүүс Бельгийн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байна

2018-10-12 647 0

 

Монгол улсын иргэн Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар Бельгийн вант улсын CD&V намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна.Тэд ихрүүд бөгөөд хоёулаа хуулийн хуульч мэргэжил эзэмшжээ. Одоогоор тус улсад хуулийн фирмэд ажилладаг гэх ба СD&V намын өндөр рейтингтэй 10 хүний жагсаалтад багтжээ. Эгч дүүс багаасаа гадаадад амьдарсан бөгөөд бага байхдаа Финлянд улсад болсон англи хэл дээр илтгэлийн уралдаанд тэргүүн байрт шалгарч байжээ. Мөн Бельгийн хүмүүнлэгийн байгууллагад ажиллаж, хичээлээс хоцрогдсон хүүхдүүдэд гэрийн даалгавар хийхэд нь туслах зэрэг нийгмийн ажлуудад идэвхтэй оролцсоор иржээ.

Холбоотой мэдээ