Сураггүй болсон сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйг олжээ

2018-10-12 782 0

 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд 54 настай сэтгэцийн өөрчлөлтэй эмэгтэй өчигдөр /2018.10.11/ алга болсон юм. Тодруулбал, 17:10 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.

Ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгч, эрэн хайсны эцэст 00:27 цагт Хатгал тосгоноос баруун зүгт таван км-т явж байхад нь эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ