“ЧИНГИС ХААН” ОДОНГ ЖЭК УЭТЕРФОРДОД ГАРДУУЛНА
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 24-ний Пүрэв гаригт тохионо. Энэ жил уламжлалын дагуу гардуулдаг Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэх юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Чингис хаан” одонг энэ жил АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жэк Уэтерфордод гардуулах бөгөөд тэрбээр Чингис хааны музейд лекц уншихаар Монгол Улсад ирээд байгаа аж.
0 cэтгэгдэлтэй