Бэр гуйж очоод архинд хордон нас баржээ

access_time 2018-10-12
remove_red_eye 318

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэг иргэн архинд хордож нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт, айлаас бэр гуйхаар очсон 53 настай иргэн Т их хэмжээний архи уусны улмаас амь насаа алдсан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр талийгаач нь гаднаа ил харагдах шархгүй нас барсан байдалтай олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр архи их хэмжээгээр ууснаас зүрх нь зогссон гэжээ.

Уусан архийг нь шинжилгээнд өгсөн бөгөөд талийгаачид архи шахаж уулгасан гурван иргэнд Зөрчлийн тухай хуулиар баривчлах ял шийтгэжээ. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549