Махатма Гандигийн чандар хулгайд алдагджээ

access_time 2019-10-04
remove_red_eye 70

 

Аравдугаар сарын 2-ны өдөр Энэтхэг улсын үндэстний эцэг гэгддэг Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой тохиосон билээ. Гэтэл энэ түүхэн өдөр Энэтхэгийн төв нутагт хадгалагдаж байсан Гандигийн чандрыг хулгайд алдсан байна. Мадхя Прадеш мужийн Рева хотод оршдог Гандигийн дурсгалын байгууламжаас чандрыг хулгайлж, хөрөг зураг дээр нь ногоон будгаар “урвагч” гэсэн үгийг бичиж үлдээсэн байжээ.

Ганди өөрөө хинду шашинтан байсан ч исламын шашинтнуудад зөөлөн хандаж, хинду-исламын эв нэгдлийг дэмжиж байсан юм. Энэ үзлийг нь хинду шашны хэт үзэлтнүүд эсэргүүцсээр ирсэн. Тэд Гандиг хинду шашнаасаа урвасан, Энэтхэг улсыг хувааж, Пакистаныг тусгаар тогтнуулсан гэж буруутгадаг. Махатма Ганди 1948 онд хинду экстремистүүдийн гарт алагдсан юм. Рева хотын цагдаагийн газар чандар хулгайлсан хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ. Гандиг нас барсны дараа шарилыг нь чандарласан ч хинду шашны заншлаар голд цацаагүй хадгалж үлдсэн юм байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549