Ерөнхийлөгч асан П.Очирбатын хүргэн Ш. Батжаргал хууль бус наймаанд нэр холбогдож эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад оржээ

access_time 2019-10-02
remove_red_eye 346

 

УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан гэмт хэрэгт холбогдож эрэн сурвалжлагдаж, хууль бус наймаанд нэр холбогдсон монгол дипломатуудын талаар мэдээллээ.

Тэрбээр “Хилийн чанадад дипломат төлөөлөгчдийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн мэдээллийг өмнө нь бас өгч байсан. Туайн үед маш нууцын зэрэглэлтэй байнгын хороонд ирсэн байсан. Учир нь хилийн чанадад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн мэдээлэлтэй хамт ирүүлсэн учраас задалж чадаагүй.

Энэ удаа нууцын зэрэглэлгүй хүлээж авсан. Нийт 69 иргэний мэдээлэл байна. Зарим нь дипломат төлөөлөгчдийн газарт, өөрөөр хэлбэл Гадаад хэргийн яаманд харьяалагддаг хүмүүс. Зарим нь төрийн албанд харьяалагдаж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа хүмүүс. Зарим нь улс төрийн намуудын тодорхой удирдах дээд түвшний хүмүүс. Зарим нь албан пасспорт ашиглаж хууль бус наймаа хийсэн иргэд. Энэ хүмүүсийг Польшийн цагдаагийн газраас гэмт хэрэгт холбогдуулж эрэн сурвалжилж байгаа. Энэ хүмүүсээс одоо хүртэл дипломат албанд, төрийн албанд, улс төрийн намд байгаа хүмүүс байна.

Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооноос хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бодис, бусад хууль бус наймаанд оролцож байгаа дипломат ажилчдын асуудлыг нэг мөр таслан зогсоох, албанаас нь чөлөөлүүлэх, хуулийн хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа.

Монгол Улсад хар тамхины тархалт хэрэглээ газар авсан байна. ҮАБ-тай холбоотой асуудал мөн. Тиймээс гадаад дахь дипломат алба хаагчдаас гадна дотооддоо хар тамхины хэрэглээг зогсоох, залуучууд, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, илрүүлэх, сүлжээг нь таслан зогсоох, хуулийн хариуцлага тооцох чиглэлд Тагнуул болон цагдаагийн байгууллагад тодорхой чиглэл өгч хамтран ажиллаж байгаа.

Гадаадад үйлдэгдсэн гэмт хэргийг дотооддоо шалгах боломжгүй гэдэг тайлбарыг зарим хариуцлагатай хүмүүс хэлж байсан. Үүнийг байнгын хорооны даргын хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Тэнд төрийн албанд ажиллаж байгаад зөрчилд орсон хүмүүс Монгол улсын хууль тогтоомжоор хариуцлага хүлээх ёстой. Дээрх 69 хүнээс эхний ээлжинд нийт 6 албан тушаалтан ажлаас чөлөөлөгдсөн” гэв. Энэхүү 69 хүний нэрийн жагсаалт дотор ерөнхийлөгч асан П.Очирбатын хүргэн хурандаа Ш. Батжаргал багтаж явна. Түүний гэргий О.Очирмаа одоогийн байдлаар ОХУ-д суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч албан тушаалыг хашиж байна. Улс орны нэр хүндийг гадаад улсад өргөж явах учиртай өндөр албан тушаалтны нөхөр хууль бус наймааны хэрэгт нэг бус удаа холбогдож байгаа нь эмгэнэлтэй.

 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549