Барилгын компаниудыг 8-10 инженертэй байх шаардлага тавьж байна

access_time 2018-08-02
remove_red_eye 624

БХБЯ-наас Барилгын тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчилж гүйцэтгэх ААН, компаниудад тавих шаардлагыг чангатгажээ. Өмнө нь барилгын компаниуд таван инженер, техникийн ажилтантай байж тусгай зөвшөөрөл авдаг байсан бол шинэчилсэн журмаар наймаас 10 инженертэй байх шаардлага тавьж энэ талын заалтуудыг нэмж тусган өгчээ. Тусгай зөвшөөрлийн хүрээнд “Нэг цэгийн үйлчилгээ явуулах” зэрэг төрийн зүгээс гүйцэтгэж байсан зарим чиг үүрэг, үйл ажиллагааг ТББ-д шилжүүлэн өгч мөн хяналт шалгалтын ажлуудыг хариуцуулжээ.

Тухайлбал, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т ажиллаж буй тусгай зөвшөөрөл олгох 10 хүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт зохион байгуулж буй үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудыг оруулахаар тусгаж байна. Журамд тусгай зөвшөөрлийг цуцлах, түдгэлзүүлэх үндэслэлүүдийг заалт бүрээр тусгасан байна. Тусгай зөвшөөрөл авсан компаниуд цааш туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдийг зөвшөөрлөө ашиглуулах, улмаар осол аваар гарах тохиолдолд хариуцлага хүлээхгүй үлддэг зэрэг сөрөг байдлыг таслан зогсоож, бодит үйл ажиллагаа явуулж буй барилгын гүйцэтгэгч компани, Аж ахуй нэгжүүдийг дэмжин зах зээлд үлдээх замаар чанаржуулж илүү мэргэшүүлэхэд чиглэжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549