Мансууруулах бодис тээвэрлэсэн монгол дипломатчид ял оноожээ

access_time 2019-09-30
remove_red_eye 93

 

ХБНГУ-ын Дрезден хотын шүүхээс мансууруулах бодис тээвэрлэж яваад саатуулагдсан дипломатч Т.Мөнхбатад гурван жил, есөн сар хорих ял оноосон байна. Харин түүнтэй хамт баривчлагдсан жолооч Э.Оргилыг суллах шийдвэр гаргажээ.

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үүдэд суугаа Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Т.Мөнхбат нь 2018 онд ХБНГУ-ын А17 дугаартай хурдны замаар дипломат дугаартай, консулын газрын машинтай явж байгаад саатуулагдсан байдаг. Цагдаагийн үзлэгээр түүний хөлөглөж явсан машинаас зөвхөн эмчийн зөвшөөрлөөр л олгодог 150 мянган ширхэг сэтгэц нөлөөт буюу тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй эм илэрсэн билээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549