Солонгосын МНБИ-ийн ерөнхийлөгч Чуй Жүн Гён: Монгол болон Солонгосын МНБИ-ийн УЗ-ийнхөн анх удаа уулзаж байгааг би түүхэн мөч гэж үзэж байна

access_time 2019-09-26
remove_red_eye 72

Өнөөдөр монголын санхүүгийн салбарт болж буй нэг онцлог үйл явдал нь Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд Солонгосын МНБИ-ийн ерөнхийлөгч Чуй Жүн Гён тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд солонгосын талаас дэд ерөнхийлөгч, захирал, менежер нарын тэргүүтэй удирдлагын багийнхан багтаж харилцан туршлага судлаж байгаа аж.

ММНБИ-ийн Ерөнхийлөгч Б.Түвшин, Солонгосын МНБИ-ийн ерөнхийлөгч Чуй Жүн Гён нар нээлтийн үг хэлсэнээр эхэллээ. Солонгосын МНБИ-ийн ерөнхийлөгч Чуй Жүн Гён урьсанд талархалаа илэрхийлээд “Би Монголд 4 дэх удаагаа ирж байна. Монгол болон Солонгосын хоёр инстутын удирдах зөвлөлийнхөн анх удаа уулзаж байгааг би түүхэн мөч гэж харж байна. Иймээс цаашид 2 талын удирдлагын баг жил бүр тогтмол уулзаж байгаасай гэж хүсэх байна. Улс оронд гол нөлөө үзүүлж, тус дэм болдог мэргэшсэн нягтлан бодогчдын хөгжлийн асуудлыг энэ удаа ярилцаж харилцан туршлагаа солилцоно. Ямар ч улс орон, эдийн засгийн тогтвортой хөгжилд гол нөлөө үзүүлдэг хүмүүс бол МНБ-чид шүү дээ. Нягтлан бодогчид бол санхүүгийн эмч нар юм. Манай 2 институтийн хамтын ажиллагаа улам бэхжих болтугай” гэсэн юм.

Уулзалтанд ММНБИ-ийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд болон Улаанбаатар хотын салбарын дарга нар, ММНБИ-ийн ажлын албаныхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. ММНБИ нь гадаад харилцааны хувьд олон улсын болон бүс нутгийн мэргэжлийн байгууллагууд, бусад орны мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран ажилладаг бөгөөд Солонгосын МНБИ-тэй 20-оод жилийн турш нягт хамтран ажиллаж ирсэн. Тус институт нь 2001 онд манай институтийг САРА-ийн жинхэнэ гишүүн болох, 2012 онд IFAC-ийн жинхэнэ гишүүн болоход батлан даагч болж байснаас гадна 2005 оноос өнөөдрийг хүртэл ММНБИ-ийн 200 гаруй гишүүдийг мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалтад хамруулсан байдаг.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549