Ж.Батзандан “Найзыг нь улстөрд дэмжчих хятад хүн байна уу” гэж байсан

access_time 2019-09-26
remove_red_eye 129

 

Д.Мөнх-Эрдэнэ “NTV” телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож, болсон явдлын талаар болон Монголын дипломат албанд улстөрчид, эрх мэдэлтнүүд өөрийн хүнээ томилдог болсон тухай илэн далангүй ярилцав.

“Д.Мөнх-Эрдэнэ хоёр улсын харилцаанд гүүр болох чадвартай залуу хүн байна. Чи ирж ажиллаач” гэж УИХ-ын гишүүдийн зүгээс надад санал тавьсан. Төр надад ажил даалгаж байхад би нэг их үнэд ороод яахав гээд саналыг хүлээж авсан.

2

Ний нуугүй хэлэхэд, Элчин сайд, Ерөнхий консул, дипломат төлөөлөгчид нь улс төрийн томилгоо байдаг шүү дээ.

3

Аль ч улсад суугаа дипломат эрх бүхий албан тушаалтан тухайн орондоо нэг автомашин татваргүйгээр оруулах эрхтэй. Түүний адилаар би “Range Rover” маркийн автомашинаа оруулсан.

4

Би Монголоос аваачсан машинаа зараагүй. Харин намайг зарсан мэтээр албан тушаалыг минь авах гэсэн хүмүүс гүжирдсэн. Гэхдээ нотолж чадаагүй.

5

Би 20 гаруйхан настай байхдаа автомашины наймаа хийж, олон машин сольж унаж явсан. Би тэгж машин наймаалах хүн биш. Миний машинд дурлах хор гарчихсан.

6

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа миний найзаар дамжуулан “Танай нам чинь ялагдсан. Ажлаа өг” гэж шахсан. Тэр найз маань одоогийн Нийслэлийн Засаг даргын орлогч О.Мөнгөншагай.

7

Гадаад яам дарга, сайд нарын хүүхдүүдээр дүүрсэн.

8

УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр найзууд. Ж.Батзандан Өвөр монголд очоод “Найзыг нь улстөрд дэмжчих Өвөр монгол, хятад хүн байна уу” гэж байсан.

9

“Шударга” Ж.Батзандан маань ах Ж.Баатарчулууныгаа Хөх хотын дэд консулаар томилуулсан. Ж.Баатарчулуун гэж хэл мэдэхгүй, компьютер дээр ажиллаж мэдэхгүй нэг нөхөр ирсэн.

10

Ийм хүн томилж болохгүй гэж Гадаад харилцааны яам руу буцаадаг юм бил үү гээд найзыгаа бодоод больсон.

11

Ж.Баатарчулуун өмнө нь Эрээнд дэд консул хийж байхдаа Замын-Үүдээс Монгол руу будаа нууцаар ачиж ордог. Буцаж Монголоос Эрээн рүү гарахдаа мах ачиж ордог байсан гэнэ. “Махны” Баатарчулуун гээд алдартай нөхөр гэж байна шүү.

12

Хөх хотын консулд одоо виз наймаалах сонирхолтой хүмүүс үлдсэн. “Чононд хонь хадгалуулсан” юм шиг зүйл болсон шүү.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549