“Эрдэнэс MGL”-ийн дэд захирал С.Эрдэнэбулганыг саатуулжээ

access_time 2019-09-26
remove_red_eye 101

 

Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Монгол” ХХК дэд захирал С.Эрдэнэбулганыг авлига авсан гэх асуудлаар саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АТГ-аас өчигдөр /2019.09.25/ орой гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий албан тушаалтаныг албан өрөөнд нэгжлэг хийж, саатуулсан аж. Саатуулагдсан албан тушаалтан нь “Эрдэнэс Монгол ” компанийн тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган бөгөөд түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулаад байгаа аж. Тэрбээр 2016 онд уг албан тушаалд томилогдон ажилласан нэгэн юм.

 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549