НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хотын даргыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхлэв

access_time 2019-09-26
remove_red_eye 136

Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдаантай. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хотын дарга С.Амарсайханыг огцруулахаар төлөөлөгчдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн мэдээлэл цацагдлаа. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард хотын дарга С.Амарсайханыг огцруулах бичигт төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Тус бичигт 15 төлөөлөгч гарын үсэг зурвал НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барьж хэлэлцүүлэх хуультай.

Эх сурвалжийн мэдээлснээр тус бичиг 14 төлөөлөгч гарын үсэг зурсан байна. Хэрвээ нэг төлөөлөгч өнөөдөртөө багтан гарын үсгээ зурвал НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барьж хуралдаанаар даруйхан хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж. С.Амарсайханыг огцруулах болсон шалтгаан нь “Туул голын бургасыг сүйтгэсэн, халаа сэлгээнээс өөр дорвитой ажил хийгээгүй, тендерийн ажлыг хугацаанд нь зарлаагүйгээс бүтээн байгуулалтын олон ажил хойшилсон” гэсэн билээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549