Дэд сайд асан О.Эрдэнэбулган хахуульд авсан 10 сая доллараараа 26 байр авчээ

access_time 2019-09-24
remove_red_eye 139

УИХ-ын гишүүн О.Бааасанхүү “нэг яамны сайд Францийн компаниас авлига авсан” талаар өнгөрсөн хавар нийтэд дэлгэж харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “авлига авсан сайд нь өмнөх Засгийн газрын Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган” хэмээн мэдэгдсэн юм.

Тухайн үед Францийн компанид хайгуулын зөвшөөрөл олгосныхоо төлөө 1,2 сая евро буюу 10 сая долларын хахууль авсан гэх О.Эрдэнэбулган “намайг шалгаад юу ч олж долоохгүй, би ямар ч асуудалгүй” хэмээн цахим хуудастаа нийтэлж байсан. Бид ч энэ талаар нь мэдээлэл хүргэж байсан билээ.

Тэгвэл О.Эрдэнэбулган гэгч эрхэм Францийн Засгийн газраас хахуульд авсан мөнгөөрөө тэрээр 26 байр авсан талаар прокуроролос өнөөдөр/2019.09623/ мэдээллээ. Түүний 26 байрыг санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дүнд бүгдийг битүүмжилсэн аж. Харин эрхэм дэд сайд асан өөрөө бол ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүй өнгөрч буй бололтой.

Бидний өмнө нь мэдээлж байсанчлан өнгөрсөн онд түр саатуулан шалгагдаж байгаад суллагдан гарсан байдаг. Энэ талаараа ч өөрийн цахим хуудаст нийтэлж байсан юм. Өнөөдөр ч түүнийг дахин шалгаж, нягталж байгаа талаар хуулийнхан мэдээлээгүй юм.

Нэг үгээр хэн нэгэн хэдэн зуун саяар тоологдох авлига авлаа ч авлигын мөнгийг нь хураах, битүүмжлэх төдийгээр өнгөрдөг болж таарч байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549