Э.БАТ-ҮҮЛ З.ЭНХБОЛДЫГ ГҮТГЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ 4 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛЖЭЭ

access_time 2019-09-24
remove_red_eye 172

Жиргээч Ц.Уянгыг саяхан Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хэмээн Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгосон билээ. Түүний хувьд шүүхийн шийдвэрийг хүлээж авалгүй давж заалдаад байгаа юм. Тэгвэл Э.Бат-Үүлийг жиргээтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд түүнийг цагдаагийн байгууллагад өгч, 4 сая төгрөгөөр торгуулжээ. Дэлгэрүүлбэл энэ сарын эхэнд УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийг З.Энхболд өөрийнх нь нэр төрд халдсан гэх хэргээр цагдаад өгсөн талаар мэдээлсэн билээ. Энэ талаар Э.Бат-Үүл нүүр номдоо “ЕТГ-ын дарга З.Энхболд намайг өөрийнх нь нэр төр, өөр хэдэн “юм”-ыг нь “гутаасан” гэж цагдаад гомдол гаргажээ” гээд цагдаагийн “зарлан дуудах”-тай хамт тавьсан байдаг. Тэгвэл цагдаагийн байгууллага Э.Бат-Үүл З.Энхболдыг гүтгэсэн хэмээн 4 сая төгрөгөөр торгожээ.

Энэ талаар хуульч Б. Мэргэн жиргэжээ. Ингэхдээ “Хуульд зөрчил гаргаж торгуулсан хүн гомдол гаргасан бол шүүх 2 өдрийн дотор хэргийг татаж авч 3 өдрийн дотор хурлаа хийх ёстой. Е-гч ЕТГ-ын дарга 2-ыг гүтгэсэн гээд Бат-Үүлийг нийт 4 саядсан цагдаа шүүхэд хэргээ өгөлгүй 7 хонолоо” гэсэн байна.

Хуульд зөрчил гаргаж торгуулсан хүн гомдол гаргасан бол шүүх 2 өдрийн дотор хэргийг татаж аваад 3 өдрийн дотор хурлаа хийх ёстой Е-гч ЕТГ-ын дарга 2-ыг гүтгэсэн гээд Бат-Үүлийг нийт 4 саядсан цагдаа шүүхэд хэргээ өгөлгүй 7 хонолоо Шүүх нь өгдөггүй ээ гээд байж байдаг Том уу?

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549