10 ЖИЛИЙН ТУРШ ЭХНЭРЭЭ ХҮЧИРХИЙЛСЭН ПРОКУРОР

access_time 2019-09-24
remove_red_eye 116

“NTV” телевиз өчигдөр 10 жилийн турш прокурор нөхрийнхөө хүчирхийлэлд зовсон нэгэн бүсгүйтэй уулзаж ярьсан нь олны анхаарлыг татаж байна. Хамгийн аймшигтай нь прокурор нөхөр нь энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх юм бол “Би чамайг амиа хорлосон болгоод алчихаж чадна шүү” гэх мэтээр сүрдүүлдэг байсан тул энэ олон жил тэвчиж ирсэн байна. Хүчирхийлэгч нөхөр нь эхнэртээ эхэндээ согтуугаар гар хүрдэг байсан ч сүүлдээ шалтгаангүйгээр хардаж, зоддог болжээ. Тэр ч бүү хэл хүүхдүүдээ ч шөнөөр зодож, тамлах үйлдэл гаргадаг аж. Шаналж зовсон эхнэр нь өөрийгөө хамгаалахын тулд нөхрийнхөө аминд хүрэх, эсвэл өөрөө ч алуулж мэдэх эрсдэл бий болсон учраас бүсгүй анх удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч, хүчирхийлэгчийг олонд илчилсэн энэ аж. Харин сэжигтэн “Би байнга хүчирхийлэл үйлдээгүй. Наадах чинь өөрөө нууц амрагтай учраас зоддог” хэмээн хэнэггүйхэн ярьж байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549