“Хаадын тоглоом”, “Чернобыль” цуврал “Эмми авардс”-аас шагнал хүртлээ

access_time 2019-09-24
note Урлаг
remove_red_eye 170

Энэ жил  үзэгчдийг байлдан дагуулсан телевизийн цуврал кино “Хаадын тоглоом”, “Чернобыль” нар телевизийн урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал “Эмми авардс”-аас шагнал хүртлээ.

“Чернобыль” “Шилдэг богино хэмжээний цуврал”, “Богино хэмжээний цувралын шилдэг зохиол” гэсэн ангилалд шалгарсан байна.

Таван ангиас бүрдэх эл цуврал нь АНУ-ын HBO теле суваг, Британийн “Sky” телевизийн бүтээл бөгөөд 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад болсон ослын талаар өгүүлдэг юм.

Мөн энэ жил хаалтаа хийсэн “Хаадын тоглоом” энэ удаа ч шагнал хүртжээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549