Индонез улс гэр бүлээс гадуур харилцааг хориглохыг эсэргүүцэж байна

access_time 2019-09-20
remove_red_eye 212

 

Индонез улсад гэр бүлийн харилцааг хориглосон шинэ эрүүгийн хуулийн төслийг эсэргүүцэн олон зуун мянган хүн төрийн тэргүүндээ хандан, хуулийн төсөлд хориг тавих шаардлага бичиг хүргүүлжээ.

Сүүлийн 24 цагийн дотор 400 мянга гаруй хүн шаардах бичигт гарын үсэг зураад байна. Ирэх долоо хоногт хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй хуулийн төсөл Индонезийн газар нутаг дээр буй хүн бүхэн, тэр дундаа гаднын иргэдэд хүртэл үйлчлэхээр заажээ. Энэ өөрчлөлтийн талаар Австрали улс иргэддээ сануулсан зөвлөмж гаргасан байна.

Хуулийн төслийг эмэгтэйчүүд, шашин, бэлгийн цөөнхөд илүү халтайгаас гадна хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна гэж идэвхтнүүд үзэж байна. Гэр бүлээ батлуулаагүй хосууд, ижил хүйстнүүд, цэнгээний газрын бүжигчид, гуйлгачин, биеэ үнэлэгчид эрүүгийн хариуцлага хүлээх болно гэж идэвхтнүүд эсэргүүцэж, “шариатын хуулийг” батлах гэж байна хэмээн шүүмжилжээ.

300 гаруй үндэстэн, ястантай Индонезийн хүн амын олонхыг лалын шашинтнууд эзэлдэг.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549