Энэтхэгт цахилгаан тамхийг хориглов

access_time 2019-09-19
remove_red_eye 173

 

Энэтхэгийн Засгийн газар эрүүл мэндэд хортой гэсэн шалтгаанаар цахилгаан тамхины үйлдвэрлэл, импорт, худалдааг хориглолоо.

Хэрэв уг хоригийг нэг удаа зөрчвөл дээд тал нь 1 жилийн хорих ял, 1400 ам.долларын торгууль төлөх шийтгэлтэй. Харин удаа дараа зөрчвөл 5 жилийн хорих ял, 7000 ам.долларын торгуультай юм байна.

Энэтхэгийн Сангийн сайд Нирмала Ситтараман “Цахилгаан тамхи манай улсын залууст сөрөг нөлөөтэй учир ийм шийдвэр гаргалаа. Ийм төрлийн тамхины үйлдвэрлэлээс эхлээд сурталчилгаа хүртэл хориотой болж байна” гэжээ.

Тус улсад тамхи татдаг 100 сая гаруй хүн байдаг учир цахилгаан тамхины компаниудын хувьд томоохон зах зээлүүдийн нэг нь байсан юм. Түүнчлэн Энэтхэгт жил бүр 900 мянга гаруй хүн тамхитай холбоотой өвчлөлөөр нас бардаг ажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тамхи татдаг хүний тоо бага, багаар буурч, 1 тэрбум орчимд хүрсэн байна.

Хэдийгээр цахилгаан тамхины хэрэглээг хориглосон ч вэйпийн хэрэглээг хориглох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Вэйп нь цахилгаан тамхийг бодвол илүү олон төрлийн амт, загвартай мөн сонголттой байдаг.

Вэйп хэрэглэгчид “Цахилгаан тамхи тамхинаас гарахад тусалдаг. Үүнийг хориглосноор тамхинаас гарсан хүмүүсийг ахиад тамхинд оруулах болно” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тамхи татдаг хүний тоо бага, багаар буурч, 1 тэрбум орчимд хүрсэн байна. Харин вэйп болон цахилгаан тамхи хэрэглэгчдийн тоо 2011 онд 7 сая байсан бол 2018 онд 41 сая болж нэмэгджээ. Өөр нэгэн байгууллага энэ тоог 2021 он гэхэд 55 сая болж нэмэгдэнэ хэмээн тооцоолсон байна.  Энэтхэгийн уг шийдвэрээс нэг хоногийн өмнө Нью Йорк муж амт оруулсан цахилгаан тамхийг хориглосон АНУ-ын хоёр дахь муж болсон юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549