60 тэрбумын хэргийг шүүхэд шилжүүлжээ

access_time 2019-09-19
remove_red_eye 98

 

Нийслэлийн прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт олны анхааралд байгаа зарим хэргийг хянаж, харьяа шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, хэд хэдэн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгож, хяналтанд ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас хянаад, наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхэнд шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдаж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагынхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549