Охиныхоо баярхаж гайхуулсан бичлэгээс БОЛЖ ээж нь өндөр цалинтай ажлаасаа халагджээ /бичлэг/

access_time 2018-10-11
remove_red_eye 307

 

Тэрээр Instagram дахь блогдоо өөрийн тансаг амьдрал, их мөнгө, хамгийн сүүлийн үеийн загварын машинаараа байнга баярхдаг. Баярхаад зогсохгүй ядуу амьдралтай хүмүүсийг басамжилан тохуурхаж байсан гэнэ. Тэрээр баярхсан бичлэгээ цахимаар байнга цацдаг агаад 1,8 сая дагагчтай аж.

Охин өөрт нь атаархагсадыг “г-чий” гэж дууддаг.

Харин охины эдгээр зохисгүй бичлэгүүд ээжийх нь ажлаасаа халагдах шалтгаан болжээ. Ээж Анжела Тянь нь Ванкувер хотын үл хөдлөх хөрөнгийн худалдааны “Pacific West Realty” компанид өндөр цалинтай риелтор-агентээр ажилладаг байжээ. Компаний захирал Жим Льюгийн мэдэгдсэнээр “Бид түүний охины цахимд цацаж байгаа бичлэгийн тухай мэдээд асуудлыг авч хэлэлцсэний эцэст Анжела Тянийг ажлаас нь халахаар шийдсэн” гэжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549