ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг цагдан хорилоо

access_time 2019-09-16
remove_red_eye 122

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга /ЭМДЕГ/ Ч.Алтанхуяг түүний удирдлага дор ажилладаг н.Баяраа нарыг 48 цагийн хугацаатай цагдан хориод сулласан билээ. Тэгвэл тэднийг гэрт нэг хонуулаад буцаад есдүгээр сарын 14-ны өдөр Ч.Алтанхуяг, н.Баяраа нарыг нэг сарын хугацаатай 461 дүгээр ангид хорьжээ.

Тэднийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээн, шалгаж буй талаар АТГ-аас мэдээлсэн. Мөн Ч.Алтанхуяг нь өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашдаг байсан бөгөөд УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байгаад 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549