“Зугаацуулагч хүүхэн”

access_time 2019-09-03
remove_red_eye 396

 

Энэ бол “зугаацуулагч хүүхэн” гэх нэртэй хөшөө. Солонгос улс японд эзлэгдсэний дараа олон эрчүүд нь хүнд хүчир ажилд боолчлогдож байсан бол хүүхнүүд нь олон мянгаараа япон цэргүүдийн бэлгийн дарамтанд өртөж байсныг сануулах хөшөө юм.

Дайны хэдэн жилд 15с дээш насны нийт 200 000 бүсгүйчүүд япон цэргүүдийн бэлгийн дарамтанд өртөж, нэг хүүхнийг 7 хоногт 3-4 удаа дуудаж 10-60 цэрэгт үйлчлүүлж байсан гэх цочирдом баримт бий. Тэдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь БЗХӨ-өөр, сэтгэлзүйн цочирдолтоос болж урт наслаагүй. Хагас нь хүнтэй гэрлэж хүүхэд гаргах боломжгүй болсон юм.
Уг хөшөөг солонгосын иргэний хидөлгөөнүүд 2015 онд японы консулын өмнө байрлуулснаар солонгос, япон 2 улсын харилцаа эрс муудаж японы талаас энэ хөшөөгөө буулгах, нүүлгэхийг шаардаж байсан билээ. Одоо энэ хөшөө метроны 4р шугам sangnoksu өртөөнд байна.

 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549