Хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

2022-11-21 51 0


Урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Түүнд холбогдох хэргийн явцын талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс иргэн М нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж бусдын автомашиныг болон явган хүний замаар явж байсан насанд хүрээгүй С, Э нарыг мөргөсөн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Тээврийн прокурорын газарт ирүүлсэн, одоо прокурор хянаж байна” гэлээ.

Харин хохирогч охины шүүх шинжилгээний хариу ямар гарсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон ЦЕГ-аас тодруулахад, энэ тухай прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдэг хариултыг өгөөд байна.

Холбоотой мэдээ